Хүүхэд ивээн тэтгэх гэж юу вэ?

Шинэчлэлт

Хүүхдийг хөгжүүлэхэд шаардлагатай боловсрол эзэмшүүлэх болон бусад боломжит дэмжлэгүүдийг үзүүлэх замаар тухайн хүүхдийн амьдралыг өөрчлөх

Урт хугацааны тогтвортой харилцаа

Ивээн тэтгэгч нь хүүхэдтэйгээ урт хугацааны тогтвортой харилцаа холбоо тогтоосноор ивээн тэтгэж байгаа хүүхдийнхээ ахиц дэвшил, амжилтыг хамтдаа хуваалцах, амьдралынх нь салшгүй нэг хэсэг нь болох болно.

Чадавхижуулах

Та сард ердөө 38 ам доллар буюу түүнтэй тэнцэх мөнгөн дүнгээр тусалснаар эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг хамгаалах, ирээдүйд тэдний хэн болохыг тодорхойлоход дэмжлэг үзүүлнэ.

Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг хэрхэн, яаж ивээн тэтгэх вэ?

КНХС-ийн Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн амьдралыг хэрхэн яаж өөрчилснийг доорх видеоноос үзнэ үү:

 

Та яагаад КНХС-ийн Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрийг сонгох ёстой вэ?

КНХС нь хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрөөр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ анхан шатны хэрэгцээг хангах боломж хомс нөхцөлд амьдарч байгаа гэр бүлийн хүүхдэд тасралтгүй сурч хөгжих боломжийг олгохоос илүүтэйгээр тухайн хүүхдийн онцлог, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, түүн дээр нь тулгуурлан нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх замаар туслах нь илүү үр дүнтэй гэдгийг эртнээс олж мэдсэн.

ТА ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ!  

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг хараахан ивээн тэтгэгчтэй болж амжаагүй байгаа хүүхдүүддээ ижил тэгш боломж олгохын тулд бид нас, хүйсээс үл хамааран амьдралынх нь нөхцөл байдал дээр тулгуурлан танд хүүхэд санал болгох болно. Хэрвээ та хэн нэгэн хүүхдийг онцгойлон ивээн тэтгэхийг хүсвэл доорх маягтийг бөглөж хүсэлтээ ирүүлээрэй. Бид таны явуулсан хүсэлт дээр үндэслэн хүүхэд санал болгох болно.

Loading...

Амьдрал өөрчилсөн ивээн тэтгэлэг

КНХС-ийн Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр амьдралд нь өөрчлөлт шинэчлэлт гарсан олон мянган хүүхдүүдийн нэгээхэн хэсэгтэй нь танилцана уу? КНХС-ийн хүүхэд хамгааллын бодлогын дагуу хүүхдийн мэдээллийг тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулсан болно.

Meet Tam

Tam is the oldest of three children. When CNCF first visited her home in a remote area of Ho Chi Minh City, Vietnam, Tam’s family was one of the poorest in the neighbourhood. Their dilapidated, dark and squalid home was bare of furniture. There was one desk which Tam and her three siblings took turns in using to study. CNCF’s Child Sponsorship Programme supported Tam’ with her educational journey, from elementary school graduation all the way to her University graduation. 

“You have given me the love and support to help me believe in myself and motivation for my studies and all aspects of my life. Thank you for always being there, for leading me to a better future, I will always be your child.”

Meet Chimegee

“It was light at the end of the tunnel when CNCF came into my family’s life. I lived with my mother and siblings in a rural area of Mongolia. As my mother struggled to make ends meet due to her health conditions, we had to live off the limited government welfare allowance. Basic necessities were beyond our reach, let alone an education.

Through the Child Sponsorship Programme, I’m able to attend school and have adequate stationery and study materials. The Foundation also supported my mother to further her sewing skills and secure stable employment. The day my family received a new ger (a tranditional Mongolian home) thanks to the additional support of my Child Sponsor, is one of the happiest moments in my life. It is only because of CNCF and my kind, generous Sponsor that my family’s situation has improved so much.”

Meet Minh

“My father passed away when I was young, leaving the family’s living expenses weighing heavily on my mother’s meagre income from selling lottery tickets on the street. For many years, the monthly financial support, the exchange of letters and motivation from my Sponsor and CNCF was the greatest source of inspiration to strive ahead. When I could not make it through my first university entrance exam, it was the constant encouragement and counselling from CNCF and my Sponsor that empowered me to learn from the experience and succeed in my next try.

Thank you to CNCF and my Child Sponsor for the love, care and dedication throughout my educational journey, from completing secondary school, then high school and onto university. Today, I am delighted to embark on new endeavours with the knowledge and skills that the sponsorship has given me access to. I have been inspired by you. From the bottom of my heart, thank you.”

Meet Aria

“I first enrolled in the Child Sponsorship Programme when I was only ten years old. As an orphaned child, CNCF and my Sponsor were the only family that I had, who always loved and cared for me. The sponsorship not only provided me with financial and food support, but an opportunity for me to gain knowledge through education. Being able to go to school was just a dream to me, until CNCF’s Child Sponsorship Programme made it a reality.

The guidance and encouragement of CNCF Social Workers and my kind Sponsor truly shaped me to become who I am today, for which I am immensely grateful. I have developed so much over the past years, both personally and professionally, and it’s all thanks to your support. Thank you very much to the Foundation and my Child Sponsor for always being by my side.”

Түгээмэл асуултууд

КНХС-ийн Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөр

  •  Ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдах хүүхдийг хэрхэн сонгодог вэ?
  • Та яагаад КНХС-г сонгох ёстой вэ?
  • Таны ивээн тэтгэж байгаа хүүхдийн орон нутагт – Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсвэл яах вэ? 

Сар бүрийн ивээн тэтгэлгийн мөнгө болон Хандив

  • Сар болгоны ивээн тэтгэлгийн мөнгө гэж юу  вэ?
  • Та сар болгоныхоо ивээн тэтгэлгийнхээ мөнгийг хэрхэн шилжүүлэх вэ?
  • Хандивын татвар буцаан олголт санал болгодог уу? (Зөвхөн Англи улсад хамаарна)

Та ивээн тэтгэж буй хүүхэдтэйгээ хэрхэн харилцаа холбоо тогтоох вэ?

  • Ивээн тэтгэж буй хүүхдийнхээ мэдээллийг хэрхэн авах вэ?
  • Ивээн тэтгэж буй хүүхэдтэйгээ бичгээр харилцаж болох уу?
  • Ивээн тэтгэж буй хүүхэдтэйгээ уулзаж болох уу?
  • Би юу хийх хэрэгтэй вэ?

CNCF’S CHILD SPONSORSHIP PROGRAMME

КНХС-ийн Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөр хэрхэн ажилладаг вэ?

КНХС-ийн ХИТХ нь тусламж дэмжлэг шаардлагатай байгаа хүүхдүүд болон тэдний гэр бүлийг урт хугацааны, тогтвортой харилцаа холбоо тогтоож, хүүхдийн амьдралд өөрчлөлт авчрах хүсэлтэй дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа сайхан сэтгэлт хүмүүстэй холбон зуучладаг. ХИТХ-т өрхийн даван туулах чадвар сул, тасралтгүй сурч хөгжих эрх нь зөрчигдөж байгаа гэр бүлд өссөн, тодорхой хэмжээнд хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, хүүхэд худалдаалах гэмт хэрэгт өртсөн эсвэл өртөх өндөр эрсдэлтэй орчинд амьдардаг хүүхдүүд хамрагддаг. Хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүд сар болгон ивээн тэтгэлгийн мөнгө авснаар тасралтгүй сурч хөгжих боломжоор хангагдаж, аль нэг боловсролын байгууллагад харьяалагддаг. Тэдний эцэг эх, асран хамгаалагчид хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд нь боловсролтой, төлөвшсөн нэгэн болно гэдэгт итгэл дүүрэн байдаг.

КНХС-ийн ХИТХ эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд хэрхэн тусладаг вэ?
КНХС-ийн Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөр нь тулгамдсан асуудалтай байгаа айл өрхүүдэд тодорхой хэмжээний мөнгөн дүнг сар бүрийн ивээн тэтгэлэг хэлбэрээр олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэхүү сар бүрийн мөнгөн тэтгэлэг нь тухайн хүүхдийг сургуульд нь тогтмол хамруулах зорилгоор боловсролд нь мөн тухайн өрхийн хоол хүнс, эм тариа болон бусад амьжиргааны зардал зэрэгт зарцуулагддаг. Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт хамрагддаг хүүхэд бүрийг КНХС-ийн зүгээс сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, амьдрах ухааны сургалтанд хамруулах болон сангийн бусад төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан үр шим хүртэх нөхцөл боломжоор хангадаг. Хүүхэд ивээн тэтгэлэг нь хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд зөвхөн хөгжих боломжийг олгоод зогсохгүй өөрсдөдөө, гэр бүлдээ болон ирээдүй хойч үедээ ядуурлын тойргийг арилгахад тусладаг.
Би яагаад КНХС-г сонгох ёстой вэ?

КНХС нь 1989 оноос хойш эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, тэдний эрүүл  мэнд, бие махбодь болон сэтгэл санааны хэрэгцээг хангахын тулд нийгмийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Тус сан нь төсөл хэрэгжүүлж буй тухайн хоёр улсдаа урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, нэр хүндтэй гадаадын ТББ-уудын нэг юм. КНХС нь 34 жилийн арвин их туршлагатай бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш эсрдэлт нөхцөлд амьдарч буй 900,000 гаруй хүүхдэд  хүрч ажилласан. Нийтдээ 1 сая гаруй хүүхэд, гэр бүлийн амьдралд бодитой хувь нэмэр оруулж, тусламж дэмжлэг үзүүлсэн. КНХС-ийн амжилтыг ажил амьдралын гараагаа аль хэдийнэ амжилттай эхлүүлсэн хүүхдүүдийн гэрэл гэгээтэй амьдралын түүхээс харж болно.  Бидний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. 

 

Ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдийг хэрхэн сонгодог вэ?

Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүд нь:
– 6-16 насны хүүхдүүд байх (Хэрвээ хүүхэд цаашид үргэлжлүүлэн мэргэжлийн болон дээд боловсрол эзэмших хүсэлтэй эсвэл санхүүгийн бэрхшээлээс болоод сурч чадахгүй байгаа тохиолдолд 16-с дээш насны хүүхдийг хөтөлбөрт хамруулах).
– Сургуульд сурдаг байх буюу аль нэгэн боловсролын байгууллагад заавал хамрагддаг байх
– Суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
– Амьжиргаагаа дөнгөж залгуулдаг, хүүхдээ тасралтгүй сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх боломж хомс гэр бүлийн хүүхэд хамрагдах

Та хэрхэн ивээн тэтгэгч болох вэ?

Энэ бол маш амархан! Та манай ивээн тэтгэгч болохыг хүсвэл доорх www.cncf.org/sponsor-a-child веб хаягаар нэвтрэн орох эсвэл доорх childsponsorship@cncf.org цахим хаягаар манай багийн гишүүнтэй холбогдоход л хангалттай. Таны ивээн тэтгэхийг хүсэж байгаа хүүхэд Монгол эсвэл Вьетнам аль ч улсад байсан бид таны хүссэн асуултанд чин сэтгэлээсээ хариулах болно.

What happens if my sponsored child is in a community affected by COVID-19?

Бидний хүрч ажилладаг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэр бүл болон эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд шинэ саад бэрхшээл тулгарсан энэ хэцүү цаг үед тусламжийн гараа сунгаж байгаа сайхан сэтгэлт ивээн тэтгэгч танд бид чин сэтгэлээсээ талархаж байна. ХИТХ нь Ковид-19 цар тахлын нөлөөгөөр санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан ч хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, тасралтгүй сурч хөгжих тал дээр туслаж тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн манай хамт олон ХИХТ-т хамрагддаг хүүхэд болон тэдний гэр бүлтэй 24 цагийн турш утсаар харилцаа холбоо тогтоож, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, нягт хамтран ажилласан. Жишээлхэд, тухайн хүүхэд болон гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалан КНХС-ийн яаралтай тусламжийн сангаас санхүүгийн, боловсролын болон хоол тэжээлийн зэрэг нэмэлт тусламж дэмжлэгийг үзүүлж ажилласан. КНХС-ийн Ковид-19 яаралтай тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү?

PAYMENT/DONATION

Хүүхэд ивээн тэтгэлийн мөнгөн дүн хэд вэ?

Сард ердөө 38 доллараар (эсвэл үүнтэй тэнцэх мөнгөн тэмдэгт) санхүүгийн дэмжлэг үзүүлснээр хүүхдийн ирээдүйг бүрэн өөрчлөхөд тусална. Та сар бүр эсвэл жилээр нь төлөх боломжтой.

Хэрэв та ивээн тэтгэлгээ зогсоох шаардлагатай болсон тохиолдолд яах вэ?

Жил ирэх тусам шаардлагатай тусламж хэрэгцээтэй байгаа хүүхэд болон тэдний гэр бүлийг дэмжиж байдаг шинээр ивээн тэтгэгч болсон эсвэл дахин өөр нэгэн хүүхдийг ивээн тэтгэхээр болсон хүмүүс өөрсдийн оруулж байгаа хувь нэмэр нь тухайн хүүхдийн амьдралд бодитой үр нөлөө үзүүлж байгааг харах нь хичнээн үнэ цэнэтэй зүйл болохыг бидэнд байнга илэрхийлдэг. КНХС нь ивээн тэтгэгч болохыг зөвшөөрсөн хүн бүрт тухайн хүүхдээ мэргэжилтэй, дээд боловсролтой болох хүртэл нь урт хугацаанд тогтвортой харилцаа холбоо бий болгохыг уриалдаг. Гэвч бид таны нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй гэдгийг ойлгож байгаа тул та ивээн тэтгэгч байхаас татгалзаж болно. Энэ тохиолдолд КНХС нь таны ивээн тэтгэж байсан хүүхдийг цаашид хөтөлбөртөө үлдэх боломжийг олгохын тулд шинэ ивээн тэтгэгчтэй болгохоор зорьж ажиллах болно. Хэрэв та энэ талаар эргэлзэж байгаа бол эсвэл ивээн тэтгэлгээ зогсоохыг хүсвэл доорх childsponsorship@cncf.org хаягаар бидэнтэй холбогдоорой.

Хэрэв та ивээн тэтгэлгийн мөнгөө дансаар шилжүүлэхийг хүсвэл яах вэ?

Бид ивээн тэтгэлгийн аялалаа эхлүүлж байгаа танд төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгох болно. Хэрэв та дансны шилжүүлгээр төлөхийг хүсвэл доорх childsponsorship@cncf.org цахим хаяг руу өөрийн нэр, оршин суугаа улсаа бичиж илгээгээрэй. Ингэснээр манай хамт олон танд туслах дараагийн алхмыг хэлж өгөх болно.

Ивээн тэтгэж буй хүүхэдтэйгээ харилцах

Би ивээн тэтгэж буй хүүхдийнхээ талаарх мэдээллийг хэрхэн авах вэ?

Таны ивээн тэтгэлгийн эхний төлөлт хийгдмэгц ивээн тэтгэх хүүхдийнх нь хувийн болон гэр бүлийн талаарх нэмэлт мэдээллийг бид танд илгээх болно. Мөн бид жил бүр таны ивээн тэтгэсэн хүүхдийн амьдралд гарсан ахиц дэвшил болон таны дэмжлэгийн үр нөлөөний талаар мэдээллэхийн тулд хүүхдийн жилийн тайланг тогтмол илгээх үүрэг хүлээдэг. Гэсэн хэдий ч тухайн жилдээ багтаад та өөрийн ивээн тэтгэж буй хүүхдийн талаар эсвэл хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн талаарх сонирхсон асуултаа бидэнд цахим шуудангаар илгээх боломжтой.

Та хэрхэн цахим шуудангаар болон захидлаар дамжуулан ивээн тэтгэж байгаа хүүхэдтэйгээ харилцаа холбоо тогтоож болох вэ?

Бид таныг өөрийн ивээн тэтгэдэг хүүхэдтэйгээ захидлаар харилцахыг уриалж байна. Захидлаар дамжуулан таны дэмжлэг хүүхдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг та мэдрэх боломжтой. Мөн таны илгээсэн захидал хүүхдэд урам зориг өгч, цаашлаад тэдэнд бичиг үсгийн соёл эзэмших, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах болон харилцааны ур чадвараа дээшлүүлэх боломжийг олгох болно. Энэ төрлийн харилцаа нь та болон таны ивээн тэтгэж байгаа хүүхэд хоёрын хооронд насан туршийн харилцаа холбоог бэхжүүлэх боломжийг олгодог. Ивээн тэтгэгч нь КНХС-ийн Вьетнам болон Монгол дах оффис руу шууд захидал илгээж болно. Бид таны илгээсэн захидлыг эх хэл дээрээ орчуулан, хүүхдэд дамжуулан өгөх бөгөөд хүүхдийн бичсэн хариу захидлыг Англи хэлнээ хөрвүүлэн танд илгээх болно.

Та ивээн тэтгэж буй хүүхдийнхээ түүхийг цахим орчинд хуваалцаж болох уу?
КНХС нь хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хангахын тулд цаг ямагт хүүхэд хамгааллын бодлогоо чанд сахин ажилладаг. Үүний сацуу бид хамтран ажиллагсад, сайн дурынхан болон ивээн тэтгэгч нараа мөн бидний хүүхэд хамгааллын бодлогыг дагаж мөрдөн ивээн тэтгэж буй хүүхдийнхээ овог нэр, хаяг байршил гэх зэрэг тухайн хүүхдийг хайж олоход ашиглаж болохуйц аливаа мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэхгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна. Харин та бүхнийг өөрийн ивээн тэтгэгч болсон туршлагаа гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон болон нийгмийн сүлжээн дэх бусад танилууддаа цахим ертөнцөөр дамжуулан хуваалцахыг тань бид дэмжих болно. КНХС-аар дамжуулан хүүхэд ивээн тэтгэх болсон өөрийн туршлагаа бусаддаа түгээснээр тантай адил сайхан сэтгэлтэй ивээн тэтгэгчтэй болохыг хүсэн хүлээж байгаа эрсдэлт нөхцөлд амьдардаг хэн нэгэн хүүхдэд шинэ ивээн тэтгэгчтэй болох боломжийг нь бүрдүүлж өгч байгаа хэрэг юм.

Ивээн тэтгэж буй хүүхэддээ бэлэг болон илгээмж илгээх, уулзах

Та хүсвэл хэрхэн өөрийн ивээн тэтгэж буй хүүхэддээ бэлэг болон илгээмж илгээх боломжтой вэ?

Сайхан сэтгэлийн бэлэг

Бид таны зүгээс хүүхдэд өгөх нэмэлт тусламж дэмжлэгийг талархалтайгаар хүлээн авах болно. Хичээлийн хэрэгсэл, хувцас, тоглоом, мэндчилгээ гээд бүхий л төрлийн сэтгэлийн бэлгийг хүүхэд хүлээж аваад маш их баярладаг. Гэвч бид хүүхдэд үнэт эдлэл, цаг гэх зэрэг зүйлс илгээхийг дэмждэггүйг танд сануулж байна. Бид таны илгээмжийг олон нийтийн өдрийн үйл ажиллагаагаар дамжуулан ивээн тэтгэж буй хүүхдэд нь хүлээлгэн өгөх ба хариуд нь хүүхдийн бичсэн талархлын захидлыг гэрэл зургийн хамт танд баталгаа болгон илгээх болно. Хэрэв та хүүхэддээ бэлэг, илгээмж явуулахыг хүсвэл доорх childsponsorship@cncf.org хаягаар бидэнтэй холбогдоно уу?

Нэмэлт мөнгөн тусламж

Хэрэв та өөрийн ивээн тэтгэдэг хүүхэддээ нэмэлт мөнгөн тусламж үзүүлэхийг хүсвэл 100 ам доллараас илүүгүй буюу түүнтэй дүйцэхүйц төгрөгийг онцгой өдрүүд болох хүүхдийн Төрсөн өдөр, Зул сарын баяр болон Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүүхэддээ бэлэг болгон илгээхийг бид танд санал болгож байна. Харин 100 ам доллараас дээш мөнгөн дүнтэй тусламж илгээсэн тохиолдолд хүүхэд болон тэдний гэр бүлийг мөнгөө мөрийтэй тоглоом гэх зэрэг буруу зүйлд зарцуулах эсвэл хэрэггүй зүйлс худалдаж авч болохуйц нөхцөл байдалд оруулж болзошгүй тул та бидэнтэй зөвшилцсөний үндсэн дээр илгээгээрэй. Таны явуулсан мөнгөн бэлгийг дээр дурдсантай адилаар олон нийтийн өдөрлөгийн үеэр хүүхдэд өгөх бөгөөд хариуд нь хүүхдийн бичсэн талархлын захидлыг гэрэл зургийн хамтаар танд илгээх болно.

Таны ивээн тэтгэж буй хүүхдэд өөр юу хэрэгтэй болдог вэ?
Манай хамт олон хүүхдүүд болон тэдний гэр бүлд яаралтай эсвэл онцгой тусламж хэрэгтэй байгаа тохиолдолд тэдэнтэй илүү ойр ажиллаж, нөхцөл байдлын үнэлгээ хийж судалсны үндсэн дээр ивээн тэтгэгчтэй нь холбогдож тухайн гэр бүлд нэн шаардлагатай тохиолдолд нэмэлт дэмжлэг үзүүлэх эсэх хүсэлтийг ивээн тэтгэгч рүү нь илгээх болно. КНХС нь тухайн нэмэлт санхүүжилтийг зориулалтын (жишээлхэд, өвчин гэмтлийн үед хэрэглэх эм тарианд, эрүүл мэндийн даатгалд, нэмэлт хичээлийн төлбөрт г.м) дагуу зарцуулах тал дээр онцгой ач холбогдол өгөн ажиллах болно. Мөн нэмэлт мөнгөн тусламж авсны баталгаа болох талархлын захидлыг гэрэл зургийн хамт ивээн тэтгэгчид илгээх болно.
Ивээн тэтгэж буй хүүхэдтэйгээ уулзах боломжтой юу?
Ивээн тэтгэгч нарынхаа Вьетнам болон Монгол улсад айлчлан ирж, тухайн улсын амьдралын нөхцөл байдалтай танилцахын сацуу ивээн тэтгэж буй хүүхэдтэйгээ биечлэн уулзах боломжийг бид баяртайгаар хүлээн авах болно. Ивээн тэтгэгчид хүүхэдтэйгээ уулзахаар төлөвлөж буйгаа дор хаяж дөрвөн долоо хоногийн өмнө КНХС-д мэдэгдэх ёстой бөгөөд энэ хугацаанд бид шаардлагатай зохицуулалтаа хийдэг. Уулзалтыг КНХС-ийн оффис дээр хийж болно, хэрэв ивээн тэтгэгч нь хүсвэл мөн гэр айлчлалыг зохион байгуулах боломжтой. Энэ тохиолдолд КНХС нь ивээн тэтгэгчээс зөвхөн гарч болох замын зардал дээр дэмжлэг хүсэх болно.

Биднээс асуух зүйл байвал childsponsorship@cncf.org хаягаар имэйл илгээнэ үү

Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!