Сайн дурынхан

Ковид- 19 цар тахлын улмаас КНХС-д зориулсан “Өвсний үзүүр” (In The Field Volunteer Programme) сайн дурын хөтөлбөрийг түр зогсоосон. Гэвч бидэнд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд өөр арга замаар туслах буюу зайнаас (онлайн) ажиллах сайн дурынхан урд өмнөхөөсөө илүү хэрэгцээтэй хэвээр байна. Дэлгэрэнгүйг мэдэхийн тулд манай багтай холбогдоно уу?

Сайн дурын ажилд гар бие оролцох

Сайн дурынхан нь 1989 оноос хойш КНХС-ийн салшгүй нэгэн хэсэг байсаар ирсэн. Тэдний үүрэг нэн чухал бөгөөд сүүлийн 34 жилийн хугацаанд бидний асран халамжилж буй хүүхдүүдэд туслахын тулд хичээл зүтгэл гаргасанд нь бид гүнээ талархдаг. Сайн дурын ажилтан бүрийн урам зориг, эрч хүч, хүүхдүүдэд үзүүлж буй хайр халамж, дэмжлэгийг үнэлж баршгүй юм.

САЙН ДУРЫН АЖЛЫН ТАЛААРХ ГАРЫН АВЛАГЫГ ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж манай хамт олноос авна уу

Оффисд сайн дурын ажил хийх

Олон улсын оффисууд хүүхдүүдийн сайн сайхан ирээдүйн төлөө олон төрлийн үйл ажиллагаа, нөлөөллийн ажил болон бусад арга хэмжээг бүтэн жилийн турш зохион байгуулдаг. Доорх жагсаалтаас өөрийн оршин суугаа улсаа сонгосноор манай хамт олон тантай холбогдох болно

Австрали, Шинэ Зеланд
Франц
Хонг Конг
Ирланд
Итали
Монгол
Их Британи
Нэгдсэн Улс
Вьетнам

“Хүүхэд нас гэдэг нь өөрөө их эмзэг зүйл юм. Тиймээс бид тэднийг улам их хайрлан хамгаалах учиртай. Нэг хүүхэд надаас “Та намайг яаж ингэж их хайрлаж чаддаг юм бэ?” гэж асууж байсан юм. Би хариуд нь түүний төлөө хийж чадах цорын ганц зүйл нь түүнийг хайрлах гэдгийг, биднийг хайрласны хариуд тэр өөрийгөө болон бусдыг ч бас хайрлах болно гэдгийг хэлж өгсөн юм. Хэрвээ бид хүүхэд бүрт боломж олговол тэд бүгдээрээ өөрсдийн нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж амжилтын оргилд хүрч чадна. “

 

– Кристина Нобле –

Комхламын сайн туршлагын дүрэм нь сайн дурын ажилтнуудаа гадаадад илгээдэг Ирландын байгууллагуудад зориулсан дүрэм юм. Энэхүү дүрэм нь сайн дурынхан шударга ёс, тэгш байдлын төлөө эв санааны нэгдэлтэй хамтран ажиллахад чиглэгддэг. Энэ нь тэднийг хариуцлагатай, тусархуу байхыг уриалж, тэдний ажлаар дамжуулан гадаад дахь төслөө амжилттай хэрэгжүүлж орон нутаг, сайн дурынхан болон илгээгч байгууллагадаа харилцан ашиг тусаа өгөх тухай ойлголт юм. Цаашлаад бусдад хүрээлэн буй орчноо илүү сайн ойлгох, ядуурлын үндсэн шалтгаан, тэгш бус байдлыг арилгах талаарх мэдлэгийг дээшлүүлэх боломжийг олгодог. Энэхүү дүрмийн хүрээнд тэд дараах таван үндсэн үнэт зүйлсийг баримтлах үүрэг хүлээдэг. Эдгээр нь эв нэгдэл, хүндэтгэл, нийгмийн шударга ёс, байгаль орчны тогтвортой байдал болон үнэнч шударга байх юм. Дэлгэрэнгүйг эндээс харна уу?

Комхлам нь шударга ёс, тогтвортой нийгмийг бий болгохын төлөө хүмүүсийг нэгтгэдэг гишүүнчлэлийн байгууллага юм. Тэд нийгэмд шударга ёсыг бий болгохын төлөө ажилладаг хүмүүсийг дэмжихээс гадна сайн дурынхан болон хамтрагч нартайгаа нягт холбоотой ажилладаг. Мөн Ирланд улс, цаашлаад олон улсын түвшинд шударга, хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэхийн төлөө зорьж ажилладаг. Та Comhlámh-ийн ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!