ВЬЕТНАМ

ХӨРӨНГӨ БОСГОХ АРГА ХЭМЖЭЭ

Та Вьетнам дахь манай санаачилгын нэг хэсэг болж, бодитой, эерэг нөлөөллийг бий болгоход хувь нэмрээ оруулах боломжтой. Таны оролцоо өөрчлөлт авчирч чадна.

Насан туршид тань УРАМ ЗОРИГ өгөх,
бусдад туслах БОЛОМЖ хайж байна уу?

Вьетнамд сайн дурын ажил хийх

КНХС нь хүүхдүүдэд гэрэл гэгээтэй ирээдүй бий болгож өгөх зорилгоор Вьетнамд бүтэн жилийн турш олон төрлийн арга хэмжээ, кампанит ажил болон бусад үйл ажиллагааг зохион байгуулдаг. Хо Ши Мин хотын төв хэсэгт байрлах КНХС-ийн “Sunshine” Нийгмийн болон Эрүүл Мэндийн Төвд бүхий л мэргэжлээр туслалцаа үзүүлэх хүмүүс, мөн хүүхдүүдтэй ажиллах хүсэлтэй хагас болон бүтэн цагийн сайн дурын ажилтнуудад бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Хэрэв та бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бол: Вьетнамд сайн дурын ажил хийх холбоос дээр дарна уу.

Вьетнамд хандив босгох

КНХС нь дэлхий дээрх хамгийн эмзэг, зорилтот бүлгийн хүүхдүүд, тэдний ар гэрт нэн шаардлагатай тусламж үзүүлэх үйлсэд санхүүжилт босгож, бидэнд дэмжлэг үзүүлэх сайхан сэтгэлт хувь хүмүүс, байгууллагуудыг үргэлж эрэлхийлж байдаг. Та бараа бүтээгдэхүүн борлуулалт, гишүүнчлэлийн клубууд, спорт өдөрлөгүүд зэрэг олон төрлийн арга хэмжээгээр дамжуулан КНСД-д хандив цуглуулж, тусламж зайлшгүй хэрэгтэй байгаа хүмүүсийн амьдралыг өөрчлөхөд хувь нэмэр оруулах боломжтой. Дэлгэрэнгүйг:  Вьетнамд хандив цуглуулах холбоосоор харна уу.

Вьетнам дахь манай багтай холбогдож сайн дурын ажил хийх, хандив босгох, хандив өргөх талаар болон бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

КНХС-ийн Вьетнам дахь төлөөлөгч нартай танилцана уу.

Оливиа Херн

КНХС-ийн Маркетинг, Харилцаа холбооны захирал

One Person Can Make A Difference From Vietnam.
You Can Make A Difference.

Манай түншүүд:

Бидэнд хүүхдийн амьдралд өөрчлөлт бий болгоход тусалдаг компани, байгууллагууд.
Бид тэдэнд гүнээ талархал илэрхийлж байна.

Sign up to our local newsletter

Don’t miss out on our latest Vietnam fundraising news,
upcoming Vietnam fundraising events, campaigns and activities.

 




Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!